ТӨВ: Ланс ахуй үйлчилгээний төв ашиглалтад орсноор 20 ажлын байр бий боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-27 08:34:49

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Ланс 2-р багт орон нутгийн төсвийн 482 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ланс ахуй үйлчилгээний төвийн барилгын засварын ажил дуусаж ашиглалтад орлоо.

 

Тус төв нь ахуйн бараа, гоо сайхан, эмийн сан, оёдол, гутал засвар, зурагчин, үсчин, халуун ус зэрэг 13 төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан байна.

 

Ахуй үйлчилгээний төв ашиглалтад орсноор 20 ажлын байр шинээр бий болж, тогтмол орлоготой болох боломж бүрдэж байгаа гэдгийг тус багийн Засаг дарга Н.Мөнх-Өнөр онцолж байв.

 

Ланс ахуйн үйлчилгээний төв нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй болохын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. 


Ахуй үйлчилгээний төвийн барилгыг хувь иргэнээс Зуунмод сумын Засаг даргын тамгын газар худалдан авч засварлан, төрийн байгууллагыг түрээслэх журмын дагуу ам метр талбайг 10000 төгрөг байхаар тооцон түрээсийн гэрээ байгуулж байна. 

 





Холбоотой мэдээ