ДОРНОГОВЬ: Сонгуулийн санал авах үеэр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-27 15:59:32

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны зургаадугаар сарын 27-29-нийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд дэлгүүр, худалдааны төвүүд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй.


Учир нь энэ хугацаанд Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал авах (зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд), хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байна.


Мөн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар /2024.06.28/-нд зогсоохыг худалдаа эрхлэгчдэд мэдэгджээ. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зургаадугаар сарын 28-ны 7.00-20.00 цагийн хооронд болно. 

Холбоотой мэдээ