ОРХОН: Зөөврийн саналын хайрцгаар 16:00 цагийн байдлаар 277 сонгогч саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны
зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зөөврийн битүүмжилсэн
хайрцгаар 351 сонгогч өнөөдөр саналаа өгнө. Өглөө 9 цагаас санал авч эхэлсэн
бөгөөд 16:00 цагийн байдлаар 277 сонгогч
саналаа өгчээ. Санал хураах хугацаа 20:00 цаг хүртэл юм.
Зөөврийн саналын хайрцгаар эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн
дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, зөрчлийн улмаас баривчлагдсан, эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан
хоригдсон сонгогчид санал өгөх юм.
УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуульд Орхон аймгаас 66
мянга 600 сонгогч саналаа өгнө. Аймгийн хэмжээнд 48 хэсгийн хороо ажиллаж
байна. Сонгуулийн хэсгийн хороо болон санал хураалтын бэлтгэл ажил, зохион
байгуулалтад 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.