ДОРНОГОВЬ: Ч.Отгонтуяа Азийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-01 10:07:08

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Йордан Улсын Амман хотод болж буй чөлөөт бөхийн U 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд зодоглосон Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, “Аваргууд акедами”, “Номт-Даншиг” ХХК-ийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Чинболдын Отгонтуяа Азийн аварга боллоо.  

  

Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн тамирчныг 10:0, хоёрдугаар тойрогт Йорданы тамирчныг 10:0, мөнгөн медалийн төлөө Казакстаны тамирчныг 10:8, алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчныг 10:5 харьцаатай ялсан байна. Азийн аварга болсноор Ч.Отгонтуяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлоо хангажээ. 


Ташрамд дурдахад, тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Киркизстан Улсын Бишкек хотод болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэл медаль хүртэж байжээ.

Холбоотой мэдээ