Өнгөрсөн долоо хоногт 584.6 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-07-01 16:23:49

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа явагдлаа. Нүүрсний 7 удаагийн, 5 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа болж, нийт 584,622,120,449.22 төгрөгийн арилжаа хийв.




Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 11,284,614,235,055 төгрөг болсон бол ТОП-20 индекс 44,385.18 нэгж болж, өмнөх 7 хоногоос 0.32 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:



"Таван Богд Холдингс" ХХК-ийн “Говь” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер саналыг энэ оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 27-ныг хүртэл хүлээн авч, нийт 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцааг тендер арилжаагаар арилжсан байна.




Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн "Таван Богд Холдингс" ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" хувьцаат компанийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.60 хувийг худалдан авах санал гаргасан.

Холбоотой мэдээ