СЭЛЭНГЭ: Үйлдвэрийн ажилчид хөдөлмөр бүтээлээрээ уралддаг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-03 13:55:16

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын Мод боловсруулах комбинат /МБК/ гэж ажил, хөдөлмөр буцалсан том үйлдвэр ажиллаж байсан он жилүүдэд үйлдвэрийн ажилчид хөдөлмөр бүтээлээрээ уралддаг байжээ.

 

Зурагт тус үйлдвэрийн Доод складынхан социалист хөдөлмөрийн бригадын цол мандатаа авч байгаа нь. /1979 он/ /МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Т.Доржсүрэнгийн хувийн архиваас/


Сүхбаатарын МБК дэргэдээ авьяаслаг ажилчдаас бүрэлдсэн үлээвэр хөгжмийн хамтлагтай байжээ. /1970 он/ /МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Т.Доржсүрэнгийн хувийн архиваас/


Сүхбаатарын МБК-ын тракторчин Батын Гэндэнсүрэн. /1965 он/ /МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Т.Доржсүрэнгийн хувийн архиваас/

Батын Гэндэнсүрэн МБК-ын ууган ажилчдын нэг. Уулын тракторчин, тракторчин, засварчнаар ажиллаж байжээ. Энэхүү зураг нь одоогийн Сүхбаатар сумын Хонгор морьтын 1-р багийн Цагаан хаалга үйлдвэр хоёрын хоорондох уулын араар уртын гуалин ирдэг байсан үе юм.


20 дугаар зууны томоохон бүтээн байгуулалт өрнөж, ажил, амьдрал буцалж явсан байгууллагын нэг бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Мод боловсруулах комбинат /МБК/ юм.

 

2022 онд 60 жилийн түүхэн ойгоо тэмдэглэсэн тус үйлдвэрийг 1957 онд байгуулсан байна. Улмаар шилжилтийн үеийн зах зээлийн шуурганд өртөн 1997 онд МБК тарж, хаалгаа барьжээ.


Тус үйлдвэр ажил буцалж байсан хөдөлмөрийн өрнүүн жилүүддээ 1500 ажилтантай байжээ. Энд зорсон хавтан, зүсмэл, боловсруулах, зэхэмз, мебель, фанерын үндсэн цехүүдээс гадна доод склад, орон сууц, авто гарааш, худалдан борлуулах тасаг, засварын цех зэрэг нэгжтэй өнөр байгууллага байсан байна.


Мөн дэргэдээ ажилчны Соёлын ордон, сургууль, цэцэрлэг, яслитай, бүр 24-ийн цэцэрлэгтэй байсан тухай сэтгүүлч, зохиолч Т.Доржсүрэн гуай дурслаа.


Түүнчлэн үйлдвэрийн дэргэд номын сан ажиллаж, ажилчид, албан хаагчдадаа зориулсан амралт сувилалтай, гадаадын мэргэжилтнүүдийн тусгай орон сууцтай ч байсан байна.

Холбоотой мэдээ