ДОРНОГОВЬ: Ариун цэвэр, эрүүл ахуйн багц хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-03 15:02:54

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан Ажлын баг Дорноговь аймгийн долоон сумын 84 малчин өрх, сургуулийн дотуур байрны сурагчдад ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг өнөөдөр хүлээлгэн өгчээ.


Ажлын баг тус аймагт ажиллах үеэрээ аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдал, дэмжлэгийн талаар санал солилцсон байна. Хүмүүнлэгийн тусламж нь НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр есөн аймгийн 72 сумын 2000 малчин эмэгтэйд хүрч байна.


Түгээх ажлыг НҮБ-ын Хүн амын сангийн ажилтнууд Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан, алба хаагчидтай хамтран зохион байгуулж байгаа аж. Хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүн амын сан орон нутагт хүргэх хүмүүнлэгийн тусламжийг 2024 оны нэгдүгээр сард эхэлсэн ч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбоотойгоор хүмүүнлэгийн тусламж түгээх ажил түр зогсоод байсан юм.


Харин энэ оны зургаадугаар  сарын 30-наас эхлэн тусламжийн ажил хэвийн үргэлжилж байна.Ташрамд дурдахад, өнгөрсөн өвөл Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Айраг, Даланжаргалан зэрэг сумын нутгаар цасан бүрхүүл тогтож зарим газраар зудын эрсдэл үүсээд байсан юм.     

Холбоотой мэдээ