СЭЛЭНГЭ: 100 жилдээ зориулан хийж буй томоохон ажлуудын нэг нөхөн сэргээх, ойжуулалт юм

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-07-05 08:45:30

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум түүхэн 100 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажлуудыг хийж байгаагийн нэг нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажил юм.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум түүхт 100 жилийн ойгоо угтан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд одоогийн байдлаар 399750 ширхэг тарьцаар ойжуулалтын ажил хийгээд байна.

 

Тодруулбал, 12 аж ахуйн нэгж 123 га талбайг ойжуулжээ. Мөн Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт 5 аж ахуй нэгж байгууллага 36.9 га талбайд нарс, шинэсний 399750 ширхэг тарьцаар тус тус ойжуулалтын ажлыг хийжээ.

 

Холбоотой мэдээ