Нобелийн шагналтан Новоселов дахин Монголд зочилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-07-05 09:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурлыг 2024 оны 7 дугаар сарын 7-9-нд зохион байгуулна.


Тус хурал материал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.

Судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдрийг энэ сарын 7-нд гаргаж өгснөөрөө онцлогтой.

Харин 8, 9-ний өдрүүдэд олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү хуралд БШУ-ны сайдын урилгаар Азийн физикийн XXIII олимпиадад уригдаж, лекц уншсан Нобелийн шагналтан Константин Новоселов оролцох юм.




Холбоотой мэдээ