ӨВӨРХАНГАЙ: Математикийн хичээлээр хамгийн олон буюу 878 сурагч шалгалт өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-05 11:57:29

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар 10 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлсэн. 


Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 1164 төгсөгч 10 хичээлээр шалгалт өгч байгаа юм. Үүнээс 1082 нь энэ онд, 82 нь өмнөх онд 12 дугаар ангиа төгссөн сурагчид байна. Математикийн хичээлээр хамгийн олон буюу 878 сурагч шалгалт өгч байгаа бол нийгэм судлалын хичээлээр 676, англи хэлээр 649 сурагч шалгалт өгнө.

 

Одоогоор дөрвөн хичээлийн шалгалт өгөөд байгаагаас Монголын түүх, англи хэлний хичээлээр сурагчид 800 оноо авч, нийт үзүүлэлтээр улсын дунджаас дээгүүр байна. 

Холбоотой мэдээ