Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд холбогдох яам, байгууллага хооронд:
Соёлын салбарт хамтран ажиллах тухай,
Өндөрлөг газрын мал аж ахуй, бэлчээрийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах тухай,
Боловсролын салбарт хамтран ажиллах тухай,
Уламжлалт ангаах ухааны салбарт хамтран ажиллах тухай,
МҮОНРТ, Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа.