ӨВӨРХАНГАЙ: Аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 103, Өвөрхангай аймаг байгуулсны 93 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр Арвайхээр цэргийн хүрээний жагсаалаар ёслол төгөлдөр эхэллээ.
Баяр наадмын үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн хэлсэн үгэндээ, "Энэ онд Өвөрхангай аймагт 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр олон томоохон ажлыг өрнүүлж, аймгийн дотоодын нийн бүтээгдэхүүн 803.6 тэрбумд хүрч өссөнийг онцоллоо.
Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, авьяаслаг
сурагчид баярт зориулан бэлтгэсэн уран бүтээл, жүжигчилсэн тоглолт, жороо
морьдын хатираагаар наадамчин олны сонорыг мялаан мэлмийг баясгав.
Баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын болон шагайн харваа үргэлжилж байна.