Саудын Арабын хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-07-13 14:00:06

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Саудын Арабын Хаант Улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Сауд нар баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.


Мэндчилгээнд, "Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Чин сэтгэлийн гүн хүндэтгэлээ илэрхийлье” гэжээ. 

Холбоотой мэдээ