Орхон аймагт Чанарын менежментийн ISO 9001 гэрчилгээтэй 7 байгууллага бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-11 14:25:13
oyuka_hu@yahoo.com

Жил бүрийн 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”, “Монгол Улсын стандарт, хэмжилзүйн ажилтны өдөр” тохиодог.

Үүнийг угтаж Орхон аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001” стандартыг хэрэгжүүлэгч байгууллагуудыг хөхүүлэн дэмжих зорилгоор олон  талт арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ жил ISO 9001 гэрчилгээтэй 7 байгууллагын дунд гар бөмбөг, дардас шидэлтийн тэмцээн явууллаа. Тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ. “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001” стандартын гэрчилгээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчийн хүсэл, шаардлага, холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлж, сайжруулахын тулд ажиллаж байгааг илэрхийлсэн “нэрийн хуудас” гэж хэлж болно. Тодруулбал, “Хэрэглэгч бол хаан” гэсэн зарчмыг баримталж ажилладгийг илэрхийлэл ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ