ОРХОН: Эрдэнэт үйлдвэрийн анхны эмэгтэй жолооч Б.Дуламсүрэнг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн анхны эмэгтэй жолооч, Эрдэнэт
хотын анхдагч Бармидын Дуламсүрэн төрийн
дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа.
Б.Дуламсүрэн 1981 онд Баян-Өлгий аймгаас томилолтоор ирж, “Эрдэнэт үйлдвэр”-т
Газ-53 машин барьж байсан түүхтэй. Үйлдвэртээ 23 жил ажиллахдаа осолгүй манлай
жолооч “Онц тээвэрчин” тэмдгээр шагнагдаж байсан бол Анхдагч, Илгээлтийн эздийн
50 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрээр 22 настайдаа жолооч болж Баян-Өлгий аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн тасагт ажиллаж Газ-63 машин барьснаар ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Үүний дараа 1981 онд Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар томилогдож, Авто тээврийн цехийн 4 дүгээр тасагт жолоочоор ажиллаж эхэлжээ.