АПУ компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган АПУ компанийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан АПУ компанийн анхны зуун жил тохиож байна.
Нийт 2400 гаруй ажиллагсадтай тус компани дотоодын 15 мянга гаруй малчин,
тариаланч, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчдын хамт, олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг техник, технологиор урласан брэнд
бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд төдийгүй дэлхийн 12 улсад амжилттай
экспортолж байна.
Зуун жилийн туршид бүтээсэн туршлага, хамт олны хичээл зүтгэл, үе үеийн эрдэмтэн мэргэд, технологич инженерүүдийн амжилт бүтээл, компанийн улс эх орондоо оруулсан хувь нэмрийг үнэлэн ийнхүү “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав.