ОРХОН: Анхдагч илгээлтийн эздийн 50 жилийн ойн наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр,
2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хот болон Эрдэнэт
үйлдвэрийг бүтээн босгохоор илгээлтээр ирж байсан анхдагч илгээлтийн эздийн
50 жилийн ой энэ жил тохиож байна.
Уг ойг Орхон аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэх Засгийн
газрын шийдвэрийн дагуу наймдугаар сарын 2, 3-нд “Анхдагч, Илгээлтийн эздийн-50 жил”, “Хангайн
бүсийн хурдан морьд- 2024”, Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэлээ.
Аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүүллээ
Баярын нээлт наймдугаар сарын 2-нд болж,
үндэсний сур, хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа “Эрдэнэт”
цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн боловч үргэлжлэн орсон борооны улмаас хурдан морьдын
уралдааныг дөрвөнөөс эхлүүлэхээр хойшлуулж хүчит бөхийн барилдааныг “Хангарьд
палас”-т үргэлжүүлэхээр болсон. Хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдаж Архангай
аймгийн Хайрхан сумын харьяат, Орхон аймгийн Цагдаагийн
газрын бөх аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүүлж, аймгийн хурц арслан
А.Алтанцоож үзүүрлэлээ.
Шагайн харваанд “Номтбилэг” баг тэргүүллээ
Үндэсний сурын харваа “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнд
үргэлжилсэн бол шагайн харваа Спорт хорооны Б зааланд боллоо. Үндэсний сурын
харваанд 21 аймгийн 360 харваач халх, буриад, урианхай төрлөөр цэц, мэргэнээ
сорьсон юм. Уг наадамд Монгол Улсын Даяар
дуурсагдах дархан мэргэн нэг, Улсын үлэмж дархан мэргэн хоёр, Улсын дархан мэргэн хоёр, Гарамгай мэргэн цолтон найм, Хошой мэргэн 13, Мэргэн цолтой 24, аймгийн
гоц мэргэн цолтой 180 харваач цэц мэргэнээ сорилоо.
Шагайн харваанд 35 багийн 280 харваач
оролцож, багийн төрөлд тэргүүн байрт Д.Баттулга ахлагчтай “Номтбилэг” баг, дэд байрт О.Буяннэмэх ахлагчтай “Сүлд” баг, гутгаар байрт Г.Лхагвасүрэн ахлагчтай
“Хөхморьт” баг
орлоо. Ганцаарчилсан төрөлд
тэргүүн байрт
Н.Ганхүү, дэд байранд Л.Анхбат нар шалгарлаа.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулсан анхдагч илгээлтийн
эздийн-50 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааны хурдан
дааганы уралдаанд:
1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Мөнхбатын Цэрэнжавын хээр
2.Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул Ганболдын Ариунболдын
зээрд
3.Хөвсгөл аймгийн Тариалан сумын Оюунбилэгийн Баасанцэрэнгийн
сартай зээрд
4.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ганбатын Гантулгын
халтар
5.Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Эрдэнэбатын Түмэн-Одын
бор айрагдлаа.
Сонгомол дээд насны морьдын уралдаанд:
1.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн
Баярсайханы бор
2.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Багахүүгийн хүрэн халзан
3.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Т.Төрмөнхийн хонгор зээрд
4.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын МУАУ Гончигийн Чинзоригийн
хээр
5.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул МУТМУ Сундуйн
Лувсанбалдангийн зээрд морьд хурдаллаа.
Соёолон насны
хурдан морины уралдааны айргийн
тавд:
1.Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Я.Содбаатарын
бор
2.Аман хүзүүнд Төв аймгийн Заамар сумын харьяат Ч.Уламбаярын хээр
3.Айргийн гуравт Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан
4.Айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Бат-Эрдэнэнийн хээр
5.Айргийн тавд Төв аймгийн Заамар сумын харъяат Ч.Уламбаярын хүрэн халзан соёолон хурдаллаа.
Их
насны морьдын уралдаанд:
1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Эрдэнэбилэгийн
Бат-Эрдэнийн солонго зээрд
2.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Монгол Улсын гавъяат
тамирчин Батбаярын Ариун-Эрдэнийн хар
3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цэсэндэмидийн
Тэмүүжингийн ногоон
4.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн
Батсанаагийн хээр
5.Дархан-Уул аймгийн уугуул Ганбаатарын Ариунболдын хээр айрагдлаа.
Азарганы уралдаанд:
1.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаярын түмт хээр
2. Булган аймгийн Булган сумын Баатарчулууны Гүндсамбуугийн бор
3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд
4.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн халтар
5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Наваанбазарын Жүгдэрийн
бор азарга
түрүүллээ.