ДОРНОД: Буйр нуур-Халх голын сав газрын агаарын хэм 25 жилийн дараа 0.9-2.8 градусаар нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-08-09 16:37:49

Чойбалсан, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Буйр нуур-Халх голын сав газрын жилийн дундаж агаарын температур 63 жилийн өмнөхөөс 1.92 градусаар нэмэгдсэн байна. Харин 2050 онд гэхэд 0.9-2.8 градусаар нэмэгдэх төлөвтэй гэж судалгааны тайланд дурджээ.


Сүүлийн жилүүдэд бүс нутаг болон сав газарт уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, түүний үр дагавар онцгой мэдрэгдэх болсон. Тиймээс энэ чиглэлийн судалгаа, хамгааллын ажлыг идэвхжүүлэх шаардлагатайг саяхан болсон эрдэм шинжилгээний бага хурлын үеэр судлаачид онцолсон байна. Тухайлбал, Буйр нуурын эрэг, Дэгээ гол дээр ус судлалын харуулыг шинээр байгуулж, Нөмрөгийн харуулыг байнгын, цахим ажиллагаатай болгох, Буйрын Загасны үйлдвэрийн харуулын усан гадаргын ууршлын багажийг автоматжуулах,  Буйр нуурын усны тэнцэл, дүрс зүй, усны биологи, загасны нөөцийн нарийвчилсан цогт судалгаа хийх шаардлага хэдүйн тулгарчээ. 

Холбоотой мэдээ