ОРХОН: Нярайн шарлалтыг оношлох төхөөрөмжийг бүх өрхийн эмнэлэгт өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар
сарын 9 /МОНЦАМЭ/. “Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн
байгууллага” (ДОУЭБ) нь Өрхийн эрүүл мэндийн найман
төв, сумын нэг эмнэлэг, БОЭТ-ийн
Нярайн тасагт нярайн шарлалтыг оношлох тоног төхөөрөмж хандивлалаа.
Багц тоног төхөөрөмжид ургийн зүрхний цохилтыг хэмжиж, оношлох багаж, шарлалт хэмжих билимитр, чихний
отоскоп, нярайн жин, өндөр хэмжих зөөврийн төхөөрөмж, нярайн шарлалт эмчлэх
зөөврийн фото аппарат багтжээ.
Анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвд нярайн шарлалтыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжтэй нэн хэрэгцээтэй байдаг
гэж ЭМГ-ын дарга М.Мөнхцэцэг хэлж байлаа. Мөн тус байгууллагад баярласанаа
илэрхийлсэн юм.