“Парис-2024” наадамд Олимп, дэлхийн 63 дээд амжилтыг шинэчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Парис-2024” наадмаар 28 улсын тамирчид Олимп болон дэлхийн 63 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тухайлбал, дэлхийн дээд амжилтыг эвдсэн тохиолдол 19 бүртгэгдэв. Дугуйн тамирчид тав, усныхан дөрөв, хөнгөнийхөн гурав, хүндийг өргөлт хоёр, спорт авиралт хоёр, байтын төрөлд нэг дээд амжилтыг шинэчилжээ. Токиогийн Олимпод 20, Риод 22, Бээжинд бүр 30 дэлхийн дээд амжилтыг эвдсэнтэй харьцуулахад энэ тоо Олимпоос Олимпод буурсаар байна. Хэдийгээр дэлхийн дээд амжилт тогтоох нь хэцүү болсон ч технологийн дэвшил ашигладаг спортын төрлүүдэд дэлхийн дээд амжилтыг ойрын үед шинэчилсээр байх магадлалтай.
Зөвхөн Парисын Олимпод л гэхэд налуу замын дугуйн уралдааны үеэр дэлхийн дээд амжилтыг таван удаа эвдэв. Олимп, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн жагсаалтыг АНУ тэргүүлж байгаа юм.
Тодруулбал,
АНУ найм, БНХАУ зургаа, БНСУ таван дээд амжилтыг шинэчилсэн бол Франц, Швед, Их
Британи, Нидерланд тус бүр хоёр амжилтыг шинэчилжээ. Харин Ирланд, Канад, Турк,
Швейцар, Гватемал, Шинэ Зеланд, Уганда, Ямайк, Кени, Доминикан, Пакистан,
Унгар, Египет, Польш, Герман, Бразил, Индонези, Норвеги, Болгар, Этиоф тамирчид
тус бүр нэг дээд амжилт тогтоолоо.
XXXIII наадмаар эвдсэн дээд амжилтуудыг сонирхуулъя.
Мэдээг бэлтгэсэн Д.Халиунаа