“Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-08-20 11:07:02

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэсэн “Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэнг нээлээ.


Уг үзэсгэлэнг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Кембрижийн их сургууль, Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд энэ сарын 21-ний өдрийг хүртэл дэлгэнэ.


Үзэсгэлэнд нэг гэр бүлийн уран бүтээлчид болох Т.Энхболд, Л.Мөнгөнцэцэг нар бүтээлээ толилуулж байна. Бүтээлдээ хүн, байгалийн харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маягийг дүрслэх урлагтай хослуулан харуулахыг зорьжээ.

Уран бүтээлч Л.Мөнгөнцэцэг Уран бүтээлчээр ажилласан он жилүүдийг минь илэрхийлэхийн сацуу урсан өнгөрөх цаг хугацааны зангилааг тусгаж өгснөөрөө энэ удаагийн үзэсгэлэнгийн бүтээлүүд онцлог юм хэмээн онцолж байв.


Ташрамд дурдахад, үзэсгэлэнтэй холбогдуулан Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв хамтран “Кембриж Монгол Форум II”-ыг 19-20-ны өдөр зохион байгуулж байна.

Д.Халиунаа











Холбоотой мэдээ