Жеки Чан Паралимпын галт бамбарыг буухиална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТПАРИС, 2024 оны
наймдугаар сарын 26 /AFP/. Парис хотноо наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны
хооронд болох Паралимпын наадмын галт бамбарыг Францын 50 хотод буухиалах
олон зуун хүний нэгээр Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан тодорчээ.
Өдгөө
70 настай, тулаант кинонд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон тэрбээр
Францын нийслэлд нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө буюу лхагва гаргийн
үдээс хойш галт бамбарыг буухиална гэж наадмыг зохион байгуулах хорооноос
мэдээлэв.
Мөн
Францын жүжигчин Эльза Зильберштейн, бүжигчин, бүжиг дэглээч Бенжамин Мильпье
нар бамбарыг буухиалах ёслолд оролцоно.
Лхагва
гарагт болох ёслолын ажиллагаа Олимпын нээлтийн нэгэн адил цэнгэлдэх хүрээлэнгийн
гадна болох бөгөөд тамирчдын
парад Элисейн талбайгаас Эв нэгдлийн талбай хүртэл үргэлжлэх юм.
Паралимпын
өлгий Их Британийн Сток-Мандевилл сууринд өнгөрсөн бямба гарагт асаасан галыг Паралимпын
тэргэнцэртэй туялзуур сэлэмний медальт тамирчин Эммануэль Ассман ням гарагт Францад
авчирчээ.
Зохион
байгуулах хорооны дарга Тони Эстангегийн хамт Паралимпын галыг угтан авах
ажиллагаанд оролцсон Францын Спортын сайд Амели Удеа-Кастера хэлэхдээ, энэхүү наадмын зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
зүрх сэтгэлд спортыг сийлэн үлдээх явдал юм гэлээ.
Паралимпын галыг одоо 12 гал болгон 1000 хүн 50 орчим хотоор буухиалах бөгөөд 12 буухиа лхагва гарагт нээлтийн ёслол болох Парис хотод нэгдэх ажээ.