Йемений босогчдын радиолокаторуудыг устгажээ

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-10-13 12:27:35

ВАШИНГТОН./TASS/. Америкийн хөлөг онгоцууд руу хусит босогчид гал нээсний хариуд Йемен дэх гурван радиолокацийн станцыг устгалаа гэж Пентагоны төлөөлөгч лхагва гарагт мэдэгдсэн байна.

Эдгээр радиолокацийн станцууд Улаан тэнгисийн дагуух Йемений эргийн ойролцоох хуситуудын хяналтад байгаа бүс нутагт байрлаж байжээ.

Хариу цохилтыг Ерөнхийлөгч Б.Обамагийн тушаалаар гүйцэтгэсэн байна.

Дээрх гурван станцыг Улаан тэнгис болон Баб-эль-Мандебийн хоолойн орчимд олон улсын усанд явж байсан Америкийн "USS Mason" гэдэг эскадрын мина тээгч хөлөг онгоц болон тээврийн зарим хөлөг онгоцууд руу пуужин харвахад ашигласан учраас тэдгээрийг устгажээ.   

Пентагоны төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсанаар “Америкийн хөлөг онгоцууд болон далайн тээврийн үйл ажиллагаанд аюул учирсан үед дээрх байдлаар хариу арга хэмжээ авах” аж.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг болон энэ долоо хоногийн даваа гарагт Йемений шиит шашинтнуудын "Ансар Аллах" гэдэг босогчдын бүлэглэл АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд руу гал нээсэн юм.  

Б.Адъяахүү 


 

 

Холбоотой мэдээ