СҮХБААТАР: Сурагчдаа шинэ дотуур байранд хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-29 15:42:12

Баруун-Урт, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Түвшинширээ суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн дотуур байр шинээр барьж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Ингэснээр Түвшинширээ сумын ЕБС хичээлийн жилдээ дотуур байрны сурагчдаа шинэ байранд хүлээн авахаар болжээ.




Нээлтийн ёслолд аймаг, сум, сургуулийн удирдлага нутгийн иргэдийн төлөөлөл оролцов. Тус сумын тухайд ЗДТГ, сургууль, цэцэрлэг гээд ихэнх төрийн байгууллага нь байрны асуудалтай байгаа ч нэн тэргүүнд хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах нөхцөлийг сайжруулах нь зөв гэж үзэн энэ дотуур байрны төсвийг шийвдэрлүүлсэн гэдгээ аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ онцоллоо. Мөн аймгийн ЗДТГ-аас цагаан хэрэгсэл, зөөлөн эдлэл авахад зориулж 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.



Дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан хүүхдийн тоо хэдийнэ 100 давжээ. Гэсэн хэдий ч энэ жилд үндсэн тоогоороо хүүхдээ авна гэдгийг сургуулийн захиргаанаас мэдэгдлээ.


Ирэх жил тус сумын ЕБС-ийн өргөтгөлийг мөн улсын төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ