Дэлхийн Төв банкууд өнгөрсөн сард алтны нөөцөө нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-09-04 12:19:13

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 4 /interfax/. Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council WGC) урьдчилсан тооцоогоор долоодугаар сард дэлхийн Төв банкууд алтны нөөцөө 37.1 тонноор нэмэгдүүлжээ. 


Уг үнэт металлыг Польш (14.3 тонн), Узбекистан (9.6 тонн), Энэтхэгийн (5.4 тонн) Төв банкууд хамгийн их хэмжээгээр худалдан авсан байна. Мөн Йордан (4,3 тонн), Турк (3,8 тонн), Катар (2,3 тонн), Чех (1,6 тонн), Египет, Мальта (тус бүр 0,1 тонн) улсуудын Төв банкууд нөөцөө нэмэгдүүлжээ. Харин Казахстан (3.9 тонн), Монголын (0.7 тонн) Төв банкууд алтаа худалдсан байна.


"Сүүлийн саруудад Төв банкууд алт хуримтлуулах сонирхолтой хэвээр байна. Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрч өсөхийн хэрээр эрэлт ерөнхийдөө буурсан ч нэмэх үзүүлэлттэй хэвээр байна" гэж WGC-ийн шинжээч Кришан Гопол тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ