СҮХБААТАР: 4,4 га талбайд 2000 гаруй мод ургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-10 13:23:20

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Мөнххаан сум нийт 4,4 га газарт ойн зурвас байгуулжээ. 2022 онд газраа бэлтгэж, хашиж хамгаалан 2023 оноос мод тарьж эхэлжээ. Сумын төвийн хойд төв зам дагуу байрлах хоёр хэсэг зурваст 2000 гаруй мод ургаж байна.



Нарс, улиас, хайлаас гэсэн гурван төрлийн мод тарьсан. Улиас, хайлаас нутгийн хөрсөнд илүү сайн ургаж байна. Модны арчилгаа, усалгааг ЗДТГ-ын нэг ажилтан хариуцдаг. Ойн зурвасын дэргэд гүний худаг гаргасан. Тодорхой хуваарийн дагуу модоо усалж хэвшсэн. Нийт модны ургалт 80,6 хувьтай байгаа бол 19,4 хувь нь үхсэн. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Одоогоор мод тарих ажилд 18,5 сая төгрөг зарцуулсан гэж байгаль орчин, хяналтын улсын байцаагч З.Гэрэлчимэг ярилаа.


Мөн өрх бүр хашаандаа мод тарих уриалгад Мөнххааныхан идэвхтэй нэгдэж, 258 өрх хашаандаа мод тарьжээ.

 

Холбоотой мэдээ