Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 12:03:37

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Олимпын бус жингийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 28-нд Албанийн Тирана хотод эхэлнэ.


Эрэгтэй 61, 70, 79, 92, эмэгтэй 55, 59, 65, 72 кг-ын жингийн ангиллаар зохион байгуулах тус тэмцээнд одоогоор 70 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл Монголоос Тиранагийн дэвжээнд зодоглох найман бөхийн нэр өчигдөр тодорлоо. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д зодоглох бөхчүүдийн дунд сорил тэмцээн зохион байгуулж, жин тус бүрийн ялагчид Тиранаг зорих эрхээ авсан юм.


Эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 79 кг-д О.Сүлдхүү, 92 кг-д Г.Ганхуяг нар өрсөлдөнө.


Харин эмэгтэйчүүдийн 55 кг-д Ч.Отгонтуяа, 59 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д З.Болортунгалаг нар өрсөлдөгчөө ялснаар ДАШТ-д эх орноо төлөөлөн барилдах эрхээ авсан байна.



Холбоотой мэдээ