ГОВЬ-АЛТАЙ: Оны эхний найман сард 554 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-09-19 10:56:13

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 554 эх амаржиж, 558 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 109 тохиолдлоор цөөрсөн байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 94.4 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 292 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 68 тохиолдлоор цөөрсөн ба энэ нь эмнэлэгт төрсөн эхийн 55.8 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 


Энэ оны эхний найман сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 527 эмэгтэй хамрагдсаны 94.1 хувь нь эхний гурван сартайд, 4.9 хувь нь 4-6 сартайд орсон байна.


Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.7 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. Шинээр төрсөн хүүхдүүдийн 292 буюу 52.2 хувь нь хүү, 267 буюу 47.8 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв

Холбоотой мэдээ