Улаагчины даваанд трактор хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-16 12:13:46

  Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Булган, Дэлүүн сумдад ажиллаж иргэдийн ажил амьдралтай танилцан санал солилцлоо.

Булган сумын иргэд багийн эмч нарын тоог нэмэгдүүлэхийг, Дэлүүн сумынхан хүн ам, малын тоо олон томоохон багуудыг хуваах хүсэлт тавьсан бол Булган сумынхан өвөл байн байн их цас дарж зам нь хаагддаг далайн түвшнээс 3000 метр өндөр Улаагчины даваанд байнга ажилладаг трактортай болгох хүсэлт тавьсан байна. Энэ даваанд 1970-1990 онд өвлийн турш замчдын хэсэг ажиллаж байсан гэнэ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ