Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 20:00 цаг хүртэл явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль энэ сарын 11-ний өдөр болно.
Сонгогчийн саналыг тухайн өдрийн 07:00-20:00 цаг хүртэл авна. Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа энэ цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой. Сонгогчдын саналыг өгөх дарааллыг танилцуулъя.
-Иргэний
бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн
сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол
сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
-Хэсгийн хорооны
гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.
-Саналын хуудас
аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
-Санал бэлтгэх
бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ.
-Саналаа өгөхдөө
өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг
ашиглан дүүргэн будна.
-Тойрогт ногдох
мандатын тооноос илүү нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг
хүчингүйд тооцно.
-Сонгогч саналаа
тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд хийж, санал
тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.