“Google” компани Тайландад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024
оны аравдугаар сарын 1 /Reuters/. Тайландад шинэ дата төв байгуулах, үүлэн
дэд бүтцийг өргөжүүлэхэд зориулж 36 тэрбум тайланд бат буюу нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ “Google”
компани даваа гарагт мэдэгджээ.
Хөрөнгө
оруулалтыг хийснээр 2029 он
хүртэл жилд дунджаар 14 мянган
ажлын байр бий болно гэж “Google” компани “Deloitte” төслийн судалгааг эш татан мэдээлсэн байна.
“Microsoft” компанийн хувьд үүлэн үйлчилгээнүүдээ
сайжруулах зорилтын хүрээнд Тайландад анхны бүсийн дата төвөө байгуулна гэдгээ энэ оны тавдугаар сард мэдэгдсэн юм.
“Бангкок,
Чонбури дахь “Google”-ийн үүлэн болон дата төв нь “Google Cloud” платформын хүчин
чадал, хиймэл оюун ухааны инновац, хайлт, газрын
зураг зэрэг компанийн алдартай дижитал үйлчилгээнүүдийн өсөн
нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад тусална” гэж “Google” компани
мэдэгджээ.
Дата төв нь Чонбури муж дахь аж үйлдвэрийн бүсэд
байрлах бол хувийн болон төрийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлэхэд
зориулагдсан техник хангамж, программ хангамжаас бүрддэг үүлэн тооцооллын төв нь нийслэл Бангкок
хотод байгуулагдах ажээ.
Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинават хэлэхдээ, “Google”-ийн хөрөнгө оруулалт нь тус улсын “Cloud First” бодлоготой “төгс нийцэж байна” гэжээ.