ДОРНОГОВЬ: Шинэ сарын эхэнд анхны цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-01 14:50:14

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө цас орлоо. 


Эхлээд бороо орж байснаа шөнө дундын үед цас болон хувирсан юм. Хотын төвийн хэсэгт орсон цас 10-15 см зузаан байна. Харин агаарын температур дулаан байгаа тул хайлж гудамж талбайгаар урсжээ. Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд аравдугаар сарын 1-ний 20.00 цаг хүртэл ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи секундэд 5-10 метр байх нь.


Агаарын температур +8...+10 хэм дулаан байна. Харин аравдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 5-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацааны шөнөдөө нийт нутгаар -3...+2 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр +8...+13  хэм, бусад нутгаар +11...+16 хэм дулаан байх юм.

Холбоотой мэдээ