Ойрх Дорнодын бүс нутгаар сэрэмжтэй зорчихыг зөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-03 10:18:37

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улсын иргэд Ойрх Дорнодын бүс нутгаар зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг ГХЯ-наас зөвлөлөө.


Израил Улсад манай улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Монгол Улсын иргэд яаралтай туслалцаа дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан, Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөв.

 

Холбоотой мэдээ