Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-17 10:32:49

10 дугаар сарын 18-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орно.

Салхи 10 дугаар сарын 18, 20-нд зарим газраар, 19-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ