Өвс бэлтгэх даалгаврыг давуулан биелүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-17 10:36:21

Өвлийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймаг нийт 700 тонн өвс, 440 тонн тэжээл бэлтгэх даалгавартай.

Энэ оны 10 дугаар сарын 14-ний байдлаар тус аймаг нийт 753.6 тонн өвс, 46.7 тонн  тэжээл бэлтгэж өвс татан авалтыг 107.7 хувиар биелүүлсэн бол тэжээлийг 11.1 тонн буюу дөнгөж 10.6 хувьд хүргэсэн аж.

Харин сум тус бүр өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 40 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх даалгавартай бөгөөд энэхүү даалгаврыг Даланжаргалан сум нийт 120 тонн өвс бэлтгэж тэргүүлсэн бол Алтанширээ сум 70 тонн,Эрдэнэ сум 58 тонн бэлтгэж удаалсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ