Их газрын чулуу 58 мянган мал өвөлжих бэлчээрийн нөөцтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-17 11:59:27

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 58 мянга 400 гаруй мал өвөлжүүлэх бэлчээрийн нөөцтэй гэдэг судалгааг тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа гаргасан байна.

Их газрын чулууны цогцолборт бүс 175 мянга 906 га газар нутгийг хамардаг бөгөөд үүний 175 мянга 842.7 га нь бэлчээр юм.

Энэ жил бэлчээрийн ургамлын гарцыг зуны дээд ургацад шилжүүлэн тооцоход 3.98 ц/га ургацтай, малд идэгдэх бодит нөөц нь 320007,7 ц/га байна. Тухайн бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр 58448,9 мал, амьтан бэлчээрлэх боломжтой гэж цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлсэн юм.

Тус бүс нутагт нутагладаг мал, зэрлэг амьтдын тоог хонин толгойгоор тооцож гаргахад нийт 53 мянга 790 мал, 283 зэрлэг амьтан байна. Үүн дээр нэмж Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт сумаас 4300 орчим мал өвөлжүүлэх бэлчээрийн нөөц байгаа гэлээ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ