Аймагтаа сайн уран бүтээлч ажиллуулахын тулд бодлогоор дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-17 13:12:11

Өмнөговь аймгийн эдийн засаг нийгмийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс Хөгжимт жүжгийн театрын үйл ажиллагаатай танилцлаа. 

Тус байгууллага нь 64 ажилчинтай бөгөөд 24 нь мэргэжлийн уран бүтээлч байдаг ажээ. Мөн жилдээ томоохон 4 уран бүтээл туурвидаг юм байна. Уг театрын барилга нь 1959 онд барьсан бөгөөд одоогоор мэргэжлийн уран бүтээлчид урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, байнгын бэлтгэл сургуулилтаа хийхэд хүндрэлтэй байдаг тул шинэ байртай болох шаардлага байгааг аймгийн удирдлагуудад уламжиллаа.

Түүнчлэн соёл урлагийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутануудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, эргэж орон нутагтаа ажиллуулах байдлаар бодлогоор дэмжин хамтарч ажиллавал орон нутагт чадвартай, сайн уран бүтээлчид ирж ажиллах боломж байгааг тэд онцолж байлаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ