Улаанбаатарт 100 мянган ам.долларын шагналын сантай цахим спортын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-09 10:43:19

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол И-спортын холбоотой хамтран “MESA Invitational Fall 2024” тэмцээнийг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар болжээ.


100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн Дота2-ын төрлөөр болох юм. И-спорт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, спортын нэг төрөл болон хөгжиж байгаа. Манай тамирчид ч мэргэжлийн түвшинд хөгжиж, олон улсын тавцанд багагүй амжилт гаргасан билээ.


Тэгвэл 2027 оноос Улаанбаатар хотод жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай цахим спортын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн нийслэлийг Германы Кёльн, Катовице шиг Азийн И-спортын төв болгох зорилготой байгаа аж.

Холбоотой мэдээ