СЭЛЭНГЭ: 12.00 цагийн байдлаар нийт сонгогчийн 12 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-11 12:23:40

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 7:00 цагт эхэлсэн.

 

12.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт сонгогчийн 12 хувь нь саналаа өгөөд байна.

 

Дээрх сонгогчдын 4.7 хувь нь 18-35 насны залуус, 6 хувь нь 35-аас дээш насныхан байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 70207 сонгогч саналаа өгнө.

 

Аймаг, сумын сонгуулийн хороонд 106, 63 хэсгийн хороонд 537, мэдээлэл технологийн баг болон даамлууд 87, итгэмжлэгдсэн ажилтан 63, цагдаагийн байгууллагын 150 офицер нийт 943 албан хаагч ажиллаж байна.

 

Санал авах ажиллагаа 20:00 цаг хүртэл явагдана.

Холбоотой мэдээ