СҮХБААТАР: 22209 сонгогч буюу 54,4 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-11 15:25:30

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сонгуулийн саналын ирц хамгийн өндөр хэвээр үргэлжилж байна. 15:00 цагийн байдлаар нийт 22209 сонгогч буюу 54,4 хувь нь саналаа өгчээ.


Насны хувьд 65-аас дээш насныхан хамгийн идэвхтэй байгаа бол 18-20 насны сонгогчдын ирц хамгийн муу байна.


Сүхбаатар аймгийн сонгогчид үеийн үед сонгуулийн санал хураалтад хамгийн идэвхтэй оролцдог. Эхний гурван байраас ухарч байсан удаагүй. Энэ бол иргэдийн идэвх оролцооноос гадна манай төрийн албан хаагчид буюу хэсгийн хороодын ажилчдын хичээл зүтгэл, сонгогчийн боловсролд чиглэсэн ажлыг маш сайн хийдэгтэй холбоотой гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Мөнхжаргал ярилаа.


Тус аймагт 65 хэсгийн хороонд 40,8 мянган сонгогч саналаа өгнө. Санал авах үйл явцыг 659 төрийн албан хаагч гардан зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ