ХӨВСГӨЛ: 198 сонгогчийг завиар зөөвөрлөн санал өгүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-11 15:56:35

Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ИТХ-ын 2024 оны ээлжит   орон нутгийн сонгуулийн санал хураалт 129 санал авах байранд хэвийн үргэлжилж байна.


Тус аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг 3-р багийн 198 сонгогчийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч  Эг, Үүрийн голоор завиар зөөвөрлөн санал өгүүлж байна.


Мөн Цагаан-Үүр сумын иргэдийг Үүрийн голоор гарч санал өгөх боломжийг ханган том оврын автомашины зардлыг аймгийн Сонгуулийн хорооноос шийдвэрлэсэн байна.


Тус аймгийн хэмжээнд нийт 552 мандатын төлөө 1084 нэр дэвшигч өрсөлдөж байна.


Санал өгч буй явцаас харахад, 20-25 насны залуусын идэвх оролцоо хангалтгүй, 45-аас дээш насны иргэдийн оролцоо өндөр байна гэж Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Р.Машбат мэдээллээ.

 

Холбоотой мэдээ