НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-14 11:23:16

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, дүнгээ гаргасан билээ.


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр 13:00 цагт товложээ.


Хуулийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална” хэмээн заасан байдаг.


Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилох юм.

Холбоотой мэдээ