Хиймэл оюун ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлага бий болгох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 16:28:57

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын сүлжээнд хиймэл оюун ухаан ашиглан, ухаалаг удирдлага бий болгосноор авто замын уулзваруудын камерт бодит цагийн өгөгдөл боловсруулан, гэрлэн дохиог удирдах боломжтой.


Авто замын түгжрэл, ачааллыг багасгахын тулд тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах, зарим уулзвар замын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх талаар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулжээ.


Авто замын түгжрэл, ачааллыг багасгахад урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн 17, техник технологи, судалгааны 12, бусад гэхчлэн нийт 34 ажлын саналыг холбогдох байгууллага, газруудаас авч, нэгтгэн боловсруулж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ