Төв аймагт нас гүйцсэн эр хонь 280 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-10-16 10:21:46

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийг 2024 оны 9 дүгээр сард 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 63.4 мянган төгрөгөөр буурсан байна.

Харин

  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 30.2 мянган төгрөгөөр,
  • хязаалан гунан үхрийн үнэ 1.5 сая төгрөг болж, 84.2 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 244.1 мянган төгрөг болж, 21.9 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 157.2 мянган төгрөг болж, 11.8 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Төв аймагт нас гүйцсэн эр хонины хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг, Хөвсгөл, Дорнод аймгуудад хамгийн бага буюу 210.0 мянган төгрөг байна.

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2024 оны 9 дүгээр сард 11.8 мянган төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 5.5 мянган төгрөгөөр өсжээ.

Ямааны  цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 106.9 мянган төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 9.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2024 оны 9 дүгээр сард Завхан аймагт хамгийн өндөр буюу 125.0 мянган төгрөг Өвөрхангай аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг байна.

Холбоотой мэдээ