Онцгой байдлын 100 албан хаагчийг Филиппин Улсад англи хэлний сургалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-16 13:30:40

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутертетэй албан уулзалт хийлээ.


Талууд бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах тухай санал солилцов. Тухайлбал, эхний ээлжид Онцгой байдлын 100 албан хаагчийн англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхээ урт, богино хугацааны сургалтад хамруулах юм. Засгийн газраас 2024-оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Филиппин Улстай хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийн бодлогыг судлах эрмэлзэлтэй байгаагаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уламжилсан байна.


Уулзалтаар Филиппин Улсын Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте энэ өвөл Монгол Улсад албан ёсоор айлчлахаа илэрхийлсэн аж. 



Холбоотой мэдээ