ОРХОН: Камер нэмэх цэгийн судалгаа гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төв хамтран аймгийн хэмжээнд камержуулалт хийх шаардлагатай 279 цэгийн судалгааг гаргаж байна. Мөн цаашид камержуулалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, шилэн кабелийн худаг сувагчлал, шонгийн болон цахилгаан хангамжийн хүрэлцээг судалж байна.
Судалгааны ажил дууссаны дараа “Эрдэнэт Булганы ЦТС”,
“Эрдэнэт-Ус” ДТС, Мэдээлэл холбооны сүлжээ
компани техникийн нөхцөл гаргаж,
зураг төсвийг
нь хийнэ. Энэ онд орон
нутгийн төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн талбай
болон сургууль, цэцэрлэгийн орчныг камержуулсан бөгөөд цаашид хийх ажлын төсвийн
төсөөллийг гаргаж байна.
Энэ онд сургууль, цэцэрлэгийн гадна болон дотор орчинд 348 камер
суурилуулж, камерын хяналтын системийг сайжруулсан бол гэр
хорооллын болон хотын төвийн 22 багт шинээр 362 камер суурилуулжээ. Ингэснээр хотын хэмжээнд 1372 камер ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.