Уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-10-24 09:19:18

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр байх юм.


 Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч +7...+12 градус дулаан байна.


Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Холбоотой мэдээ