ӨМНӨГОВЬ: Аймгийн Засаг даргаар Н.Энхбатыг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-25 09:19:18

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын 2024-2028 анхдугаар хурал 100 хувийн ирцтэй 10 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

 

Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Ханхонгор сумаас сонгогдсон төлөөлөгч Бавуугийн Түвшинбаяр даргалан явуулсан байна.


Хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг чөлөөлөх, сонгох тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, ИТХ-ын зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, сонгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталжээ.

 

Өмнөговь аймгийн Засаг даргаар Насанбуянгийн Энхбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэсэн бол ИТХ-ын даргаар Оюуны Эрдэнэ-Өрнөхийг 88.5 хувийн саналаар сонгожээ.

 

Мөн 2024-2028 оны ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааны үнэмлэхийг гардууллаа. 

Холбоотой мэдээ