ДОРНОД: Чойбалсан хотын ус хангамжийн 48.3 км шугам сүлжээг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 48.3 км шугам сүлжээг засварлана. Тодруулбал, шинээр 14.7 км шугам сүлжээг суурилуулж, 22.2 км-г доторлохоос гадна 8.9 км-ийн урттай шугамыг шинэчлэх, 2.5 км шугам сүлжээг өргөтгөхөөр төлөвлөжээ.
Хотын дулааны 1-р магистралийн ТК-1 худгаас ТК-3 худаг хүртэлх ф-426мм-ийн 2.5 хос/км шугам нь 1970 онд ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэл хийгээгүй өдийг хүрчээ. Чойбалсан хотын дулааны эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, ханын зузаан зөвшөөрөгдөх хэмжээнээс бага болсон учир улсын төсөвт шинэчлэх зардлыг тусгасан байна.
“ДБЭХС” ТӨХК-иас баруун тийш тавигдсан 400 мм голчтой 1 км урт хос шугамыг
800 мм голчтой болгон шинэчилснээр ААНБ, айл өрхийн халаалт
хэвийн түвшинд байх, өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, шинээр хотхон хороолол байгуулахад
шаардлагатай
халаалт дулаан шийдэгдэх юм. Тухайлбал, Чойбалсан хотыг 2030 он хүртэлх хөгжүүлэх
Ерөнхий төлөвлөгөөнд 1800
айлын орон сууц барьж шинэ суурьшлын бий болгохоор тусгасан. Тэгвэл шугам
сүлжээг бүрэн шинэчилснээр шинэ суурьшлын бүсийн дулаан дамжуулах шугам сүлжээ
шийдэгдэнэ.