БАЯНХОНГОР: Мэргэжил олгох сургалтад 140 хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-29 13:49:16

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхөндий төслийн Хүнд машин механизмын операторын мэргэжил олгох 7 дугаар ээлжийн сургалтад Шинэжинст сумаас 10, Баянхонгор аймгийн бусад сумдаас 10 хүн суралцаж байна.


Хонгор нутгаас Ухаа худаг уурхайд мэргэжил эзэмшихээр очсон залуус онолын буюу танхимын сургалтад хамрагдаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн уурхайн техникүүд дээр дадлага хийснээр ажлын байранд гарах юм.

Орон нутгийн залуусыг чадавхжуулах зорилгоор мэргэжил олгож, ажлын байраар хангах зорилготой хэрэгжүүлж буй тус төслийг "Энержи ресурс" ХХК, "Эрдэнэ Монгол" ХХК хамтран зохион байгуулж буй. Төслийн хүрээнд 7 ээлжид нийт 140 хүн хамрагдаад байгаа бөгөөд тэд 100 хувь ажлын байраар хангагджээ. Ажилчид Баянхөндий төслийн олборлолтын үйл ажиллагаа эхлэхээр Ухаа худаг уурхайгаас Баянхонгор аймаг руу шилжин ажиллана.


Өмнөговь аймгийн Ухаа худаг нүүрсний уурхайн цогцолборт нийт 28 хоног үргэлжилдэг тус сургалтыг амжилттай дүүргэснээр Монголдоо төдийгүй олон улсад ажиллах эрхтэй, чадамжийн үнэмлэхтэй болж байгаа юм.

Холбоотой мэдээ